Мөрөөдхөд учир бий

Сайн уу залуусаа!!! Би залуус гэх дуртай яагаад гэвэл манай блогийн уншигчдыг дандаа охидууд байдаггүй гэж боддог. Эрэгтэйчүүд ч байдаг гэж боддог тийм биз дээ?
За тэр яахав саяхан нэг сэтгүүлээс нэг жижигхээн боловч их л юм бодуулхаар нийтлэл уншлаа. Энэ бол хүний мөрөөдлийн тухай юм.
Мөрөөдхөд бас учир байдаг гэнэ шүү залуусаа. Хэзээ ч биелэхгүй юм мөрөөдхийн оронд биелэж болхоор зүйл мөрөөдөх ёстой гэнэ. Миний уншсан зүйлийг нэг өгүүлбэрээр хэлхэд ердөө л энэ.
Бодхоор бас л үнэн л юм. Жишээлбэл БИ намхан л даа. Одоо өсвөр наснаасаа аль хэдийнээ өнгөрсөн учраас өндөр болхоосоо өнгөрөө биз. Тийм байхад "би модель шиг өндөр болхийг мөрөөддөг" гэж мөрөөдөх нь утгагүй хэрэг. Хүмүүс мөрөөдхөд мөнгө төлөх биш гэж яридаг ч хэрвээ мөрөөдөлдөө бага зэрэг мөнгө төлөх юм бол мөрөөдөл чинь биелэх боломжтой юм байна шүү.



1. Эхлээд мөрөөдөхдөө бодит зүйлийг мөрөөд. Жишээ нь Би асар их баян болхыг хүсэж байна гэх биш харин би яг 100,000$ болмоор байна тэрүүгээрээ би гадаад сургуульд сурна гэх ч юумуу.
2.  Мөрөөдлөө олсон бол тэрэндээ хүрэх бодит төлөвлөгөөг гарга. Жишээ нь: тэр 100,000$-г би одоо олж яагаад ч чадахгүй учир надад ийм ийм арга зам байна. Тэтгэлэг олох, зээл авах гэх мэт. Ийм ийм хувилбаруудаар энэ мөнгийг олж болно гэсэн бодит төлөвлөгөө зохио. Том төлөвлөгөөнд чинь хүргэх жижиг төлөвлөгөөнүүдэд чинь шаардлагатай бага хэмжээний мөнгийг гаргахад бэлэн бай.
3. Том төлөвлөгөөндөө хүрэх жижижг төоөвлөгөөгөө яг ингэж хийнэ гэж дотроо төсөөл. Төсөөлөөд үзхээр чамд ямар бэрхшээл гарч болох чинь харагдах болно.
4. Бэрхшээлээ олж харж чадсан бол бэлтгэлтэй бай.
5. Хамгийн сүүлд Хэрэв энэ мөрөөдөл чинь биелэхгүй байлаа ч чиний амьдрал нурлаа гэж үзэх хэрэггүй. Ахиад л нэг мөрөөдөл олоод авчих.
Ингээд бүх залуусдаа мөрөөдлөө биелүүлээрэй гээд энэ гоё дууг зориулая

This entry was posted on Monday, April 2, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “Мөрөөдхөд учир бий”

  1. oo neg heseg Dreamer.g sonsohgui bol udur muuhai bolchih yum shig l tegj aimar orj sonsoj bsan shd..
    minii bodloor muruuduhduu ehleed uuriiguu saitar sonsoj bj muruuduh heregtei yum shig sanagddagiin tgehgui zarim nuhduud bol busad humuus tged bhad bi bas ged l uuriinhuu ch uchiriig oloogui uuriinhuu yag yu husej bgag medehgui bga yum shig bdagiin.. uuriin gsen muruudultei hunii nud ni busdaas uur bdag shu :)

    ReplyDelete
  2. Hi. Tegheer chin biylegdeheed hurch chadahaar muruudul gedeg chin zorilgo l yumdaa. zorilgoo sian l todorhoiloh heregtei yum shigee. Tehgui bol hairan saihan udruud ursaad unguruh yumdaa

    ReplyDelete