Үзэхийн хязгаар

Энэ постыг бичих гэж нэлээд удлаа. Толгойндоо байгаа бодлуудаа эмэхтгэнэ гэж бас хэцүү л ажил. Хаяа ч сайхан урсаад гарчихдаг хаяа эвэлж өгөхгүй гацаад байдаг юм. За бичээд л үзэе хэр болох нь уу?
Өнгөрсөн 3 сард миний төрсөн өдөр болсон юм. Тээд надад Өлзийтөгсийн Үзэхийн хязгаар гэсэн номыг нэгэн дотний хүн маань бэлэглэсэн билээ. Тэр номыг үнэхээр их уншхийг хүсэж байлаа. Гадар хавцаснаас нь авхуулаад л, ер нь Өлзийтөгсийн номыг би унших дуртай. Хамгийн анхны Өлзийтөгсийн ном ч бас Мартын бэлгэнд ирж байсан юм байна шүү. Намайг ер нь тийм л ном уншина гэж хүмүүс боддог болтой юм. Ер нь би ч өөрөө сонголт хийсэн бол тэгэх л байсан байх л даа. Энд Өлзийтөгсийн тухай бичих гээгүй болхоор тэр эмэгтэйг ингээд орхиё.






Түвд хэлний толь бичиг дээр Үхэл гэсэн үгийг тайлбарлахдаа Үзхийн хязгаар гэж тайлбарласан байдаг юм байна. Ямар агуу тайлбар вэ? гэж би дотроо бодлоо. Хүн Үхэлтэй янз бүрийн цаг хугацаанд л нүүр тулдаг. Зарим нь насны эцэст зарим нь цэл залуугаараа. Ялангуяа цэл залуугаараа хорвоог орхиод яваад өгөсөн хэн нэгнийгээ юу ч үзэж амжилгүй л явлаа даа хэмээн өмнөөс нь харуусдаг. Харин энэ үгийн энэ гаргалгааг мэдсэний дараа бол арай өөрөөр харж болох юм байна гэж бодсон шүү. Амьдрах амьдрал нь дуусна, үхэлтэй учрах гэдэг нь хүн өөрийн үзэх ёстойгоо үзэжээ, үзхийнхээ хязгаарт хүржээ гэж ойлгож болж байна. Магадгүй хүн ирэхдээ үзэх харах зүйл нь ч бас хязгаартай ирдэг байж болох л юм. Тэр хязгаар нь урт богино гээд янз янз байдаг байх. Тэгээд л тэр хязгаартаа хүрлээ л бол өөр илүү дутуу зүйл үзэх шаардлага алга юм болов уу?
Бас нөгөө талаас хүмүүс хангалттай цаг хугацаатайгаар амьдралд ирчээд үзэж харж байгаа өнцөг нь хэтэрхий бага байх юм. Өнгөрсөн 6 өдөр гэрээсээ гараад явлаа. Өдөр 1 үед л байх. Гадаа дулаахан хүүхдүүд тоглоод л... Тэгсэн нэг залуу 10 орчим л настай гэмээр нэг хүүг загнаад байгаа юмуу үгүй ч юмуу за ямар нэгэн юм болсон бололтой анхаарал татхаар харагдлаа. Юу болсын бол гэсэн чинь тэр залуу машинтайгаа манай байрлуу орж ирхэд нь тэр хүү харалгүй дугуйгаараа машиныг нь мөрөгчихөж. Тээд тэр залуу одоо яах гээд байгаа юм тэр хүүхдээр төлүүлэх гээд байгаа юмуу нүдийг нь бүлтэлзэтэл зогсоож байгаа нь ямар өрөвдөлтөй харагдсан гээч. Мэдээж тэр хүүг өмөөрч нөгөө ганган машинтай залуутай муудалцсан л даа. Энэ бол ердөө л нэг жишээ. Хүүхэд амралтын өдрөөр байрныхаа хашаан дотроо тоголхоос өөр яахын бэ тийм биз дээ. Дугуйгаар мөрөглөө гээд машин л жоохон зурагдхаас бие нь хугараагүй, харин тэр хүү хэр гэмтсэнийг асуух ёстой биз дээ. Хүмүүсийн харах хязгаар ийм бага байна. Зөвхөн өөрийгөө өөрийнхөө хөрөнгийг л тойруулж харж байна шүү дээ.
Хэрвээ Түвд хэлний гаргалгаагаар бол хүн үзэх зүйлийнхээ хягаарт хүрсэн бол өөр юм үзэх ч шаардлага алга. Харин энэ томилолтын хугацаандаа яг үзэх зүйлээ үзэж байна уу? өөр зүйл үзээд явна уу та?


This entry was posted on Tuesday, April 10, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “Үзэхийн хязгаар”

  1. Yutai unen ug vee. Teed ene tomiloltiin hugstaandaa setgel hangaluun amidrah hergeti yum bndaa. Setgel hangaluun amidarna gedeg n hiih gsegen uzeh gesen buh zuilee guitseej amidrahiig helne. Uuruur helbel:Busdiig gaihshruulj, uurtuu setgel hangaluun amidrah heregteim shig bgaan

    ReplyDelete
  2. Ulziitugsiin nomiig ajliinhaa ohinoos avch unshij bsiin bna. Uneheer taalagdsan. Uchigdur tsainii tsagaaraa delguur orohdoo ene nomiig haraad ih bayrlasan shuu. odoo iluu unshmaar sanagdaj baina. saihan niitlel baina.

    ReplyDelete