Must own Men's shirt

Та нар ер нь бидныг яагаад MUST OWN гэж бүр тусдаа label гаргасаныг ойлгодог уу? Энэ бол их учиртай. Бид энэ булангаараа зөвхөн бид ч биш дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй хүнд заавал байх ёстой эд зүйлсийг уншигч та нартаа танилцуулхыг хичээдэг. Онол практикийг хослуулна гэдэг шиг л эхлээд баримттай нь дараа нь өөрсдийнхөө шүүгээнээс хайж олоод амьдралд ойрхон байх талаас нь харуулхыг хичээдэг юм шүү.
За өнөдрийн таны хувцасны шүүгээнд чинь заавал байж байх ёстой зүйл бол эрэгтэй хүний цагаан цамц юм. Их энгийн юм шиг мөртлөө ямар их гайхамшигийг бүтээж болдог гэж санана.
Ер энд тэнхийн юм уншаад л байхад анх эрчүүд их ганган хээнцэр олон төрлийн хувцасны сонголттой байжээ. Бидний өмсдөг тонг /ар тал нь нарийхан дотуур өмд/ хүртэл анх эрэгтэй хүнд зориулагдан хийгдсэн гээд бод л доо. КККК Харин эмэгтэйчүүд бидэнд даашинзнаас өөр юу ч байсангүй. Бид их залитай сэргэлэн болхоороо эрчүүдийн хувцаснаас нэг нэгээр нь урвуулсаар байгаад одоо бид тэдний өмсөж болох бүгдийг өмсөж байна. Сэргэлэн байгааз. Харин эрчүүд өөрсдийнх нь хувцасыг яаж олон янзаар өмсөж байгааг харан атаархаж явлаг нь тодорхой.
Энэ цамц бол бас л энэ аргаар бидэнд ирсэн эрдэнэ. Энэ цамцыг эмэгтэй хүн өмсхөөрөө туранхай, сахилгагүй, тачаангуй, цэмцгэр харагддаг. Мөн арай эмэгтэйлэг болгоод өөрчилсөн загвар нь /яг эрэгтэйг бодуул тайлтай загвар/ албан ёсны ажил хэрэгч загварт тооцогддог. Загварыг нь аль болох эрэгтэйлэг байлгах хэрэгтэй. Хамгийн сайхан хэсэг болох зах, ханцуй, товч гуравт анхаарлаа хандуулан сонголтоо хийгээрэй.

Цагаан цамцтай агуу мөчүүд:




1953:  Жүжигчин Audrey Hepburn Roman Holiday кинон дээр
·         1956: Жүжигчин Elizabeth Taylor Giant кинон дээр
1990: Julia Roberts Pretty Woman кинон дээр
1994: Uma Thurman Pulp Fiction кинон дээр
·         1998: Sharon Stone 70 дахи удаагийн Annual Academy Award-н улаан хивсний ёслол дээр
2005: Angelina Jolie Mr and Mrs Smith киноон дээр
Харин одоо энгийн амьдрал дээрх цагаан цамцтай мөчүүд:




This entry was posted on Thursday, March 15, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply