Сайн уу залуусаа, Энэ 3 сарын 8-аас H&M-н дэлгүүрээр Marni-н загвар зарагдах гэж байна. Би энэ үеэр гадаад байсан ч болоосой гэж их хүсэж байна аа. Яагаад гэвэл надад загварууд нь маш их таалагдлаа. Ер нь H&M бидэнд алдартай дизайнеруудын хувцасыг жирийн ажилчин бидний түрүйвчэн дэхи мөнгөөр худалдан авах боломж олгож байдаг. Энэний өмнө Versace-тай хамтарсан. /надад бол нээх таалагдаагүй юм/ Харин түүний өмнөх нь Lanvin хамтарч байсан. Харин тэр үеэр нь азаар би Hong Kong-д байж таарсан юм. За тэр яахав энэ удаагийн Marni-н загваруудын өнгө хээ нь маш их таалагдаад байнаа. Яг л энэ зуны тренд мөн дөө. За та нарт Look book-с нь үзүүлэе. Хэн нэгэн азтай нь гадагшаа явж шоппинг хийх гэж байгаа бол заавал 8-ны өдөр H&M ороорой. Өөртөө болон өрөөл хэн нэгэн эмэгтэйд зориулаад баярын бэлэг авч болно шд. Тэгэхдээ зөвхөн сонгогдсон дэлгүүрүүрээр л худалдаалдагийг анхаараарай.
Marni for H&M
This entry was posted on Friday, March 2, 2012 and is filed under fashion. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.