Hi all, Миний санаж байгаагаар 2 жилийн өмнөөс л цэцгэн хээ трэндэд орж ирсэн. Тухайн үедээ даруухан 2-3 өнгөнөөс л бүтсэн байсан бол ирэх хавар зун өнгө нь улам нэмэгдэж хээ нь том болох хандлага байх шиг байна. Их том том хээтэй бол бидэн шиг намхавтар биетэй хүмүүст бас жоохон хэцүү л дээ. тэгэхдээ донжыг нь тааруулан өөр цулгуй хээтэй эдлэлтэй холивол гоё л харагдах байх. Одоо гадаа -20 гаран хэмийн хүйтэн байхад цэцгэн хээтэй нимгэн хувцасн ярих нь тэнэг сонсогдож байгаа ч байж болох ч ухаалаг эмэгтэйчүүд бүгдээс түрүүлж л явдаг юм шүү. Одооноос л өвөлжингөө нууж явсан биеэ хаврын нимгэн хувцасанд бэлдэж дасгал хийж, одооноос л хавар зуны трендыг судлаж, одооноос л хавар өмсөх хувцасаа химид өгч бэлдэж л байх хэрэгтэй.
За ирэх хаврын нэгэн томоохон тренд бол Floral Print байх нь ээ.
trend report: Floral print
This entry was posted on Thursday, February 2, 2012 and is filed under fashion. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.