Single on valentines day

If you don't love yourself, how in the hell you gonna love somebody else? RuPaul -н хэлсэн үгээр эхлэе. Миний одоо уншиж байгаа номон дээр энэ үг гардаг юм. Надад их таалагддаг. Өнөдөр гэгээн Валинтиний өдөр. Энэ өдөр бол ийм учиртай энэ тэр гэж байлай балай юм бичих гээгүй юм. Харин Энэ өдөр ганц бие эмэгтэйчүүддээ зориулж бичих гэсэн юм.
Бид бүгд л хэзээ нэгэн цагт энэ өдрийг ганцаараа өнгөрүүлж л байсан байж таараа. Ядаж байхад саяхан найз залуугаасаа салчихсан бол бүр хэцүү л байх. Эсвэл өмнө нь нэг залуутай удаан хугацааны харилцаатай байсан бол энэ өдөрүүдээ дурсаад байдаг. За нэг бол эхнэртэй залуутай уулздаг бол тээд бүүр хэцүү өнөдөр эхнэрээ баярлуулна биз дээ. Яагаад гэвэл хуулиар олгогдчихсон эрх нь юм чинь. Хэрвээ ийм явдал яг одоо чамд тохиолдоод байгаа бол энэ өдрийг хөгжилдөхгүйгээр өнгөрөөх ямар ч шалтгаан байхгүй. Миний бодлоор харин ч илүү хөгжилтэй өнгөрөөх өдөр.  Гэртээ өөрийгөө өрөвдөн кино үзэж /яадаж байхад өнөөдөржин сайхнаар төгсдөг хайрын тухай кино гарна харж байгаарай/ эсвэл энэ өдрийг бодохгүйн тулд ажил дээрээ сунаж ажиллах ямар ч хэрэг байхгүй шүү. Одоо би чамд юу хийхийг чинь зааж өгөе.




Зөвхөн өөртөө зориулаж хувцасла, гэрээсээ гар, баярлаж цэнгэ тээд ерөөсөө ч эр хүний тухай бүү бод.

Ганц бие эмэгтэйчүүд энэ өдрийг гадуур өнгөрөө гэхээр л эрийн анд гарч байна гэж ойлгоод байдаг. Энэ бол буруу энэ өдөр лав биш. Өөр өдөр бол болноо. Харин энэ өдөр зөвхөн өөртөө л зориулж цэнгэ за.
Өөр ганц бие охидоо цуглуулж нийлж сууцгаа. Өмнө нь болздог байсан залуугийнхаа хөгтэй явдлыг ярьж /та 2-н романтик явдал биш шүү/ зад зад инээлд, Эргэн тойронд эрэгтэй хүн байхгүй байгаа мэт төсөөлж бүжиглэ. Өнөөдрийг өөртөө зориул.

Jump jump jump girls




This entry was posted on Monday, February 13, 2012 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply