5ive things

За бүгд сайхан шинэлсэн биз дээ. Айл их хэсэж алт мөнгө их цуглуулсан уу?
Миний хувьд сайхан ч шинэллээ алт мөнгө ч их цуглууллаа. Энэ удаагийн 5ive things-ээрээ айл хэссэн сониноо бичхээр шийдлээ. Уул нь арай эрт бичэе гэж бодсон боловч зургийн аппаратаа хүнд өгөөд явуулсан болхоор жоохон удчилаа л даа.

1. Цагаан сар болгоноор оймс бандаашнийхаа тоог нэмдэгээ нуух юун. Тийм биз дээ :) ККК Харин энэ удаад надад энэ оймсыг бэлгэллээ. Баяр хүргэе олон оймсон дундаас шалгарсанд.



Маш зөөлөн бас доороо резинтэй гэжаагаа. Цагаан сарын бэлэгний бараг билэг тэмдэг гээд хэлчихэд буруудахгүй оймс бас ийм байж болох нь байна ш дээ хөө. Хөөрхөн байгааз.
2, Дараагийн байранд энэ лаа орлоо. Ванилны үнэртэй лаа.

Надад ийм салатний таваг байдаг, ийм их салат хийх шаардлагагүй болхоор агаар чийгшүүлэх зорилгоор ашигладаг гэж өмнө нь Decorate your home by yourself-дээр бичиж байсан даа. Энэ тавганд минь яааааг таарч байгаа юм. Бас үнэр нь гоё юм билээ.

3, Чихэр өгөх нь бас л бараг ёс байхаа. Энэ жил харин ийм том чихэр авдаг байна шд.

Хамгийн гоё нь дандаа миний дуртай чихэрнүүд нэг дороо байгаад л байгаан. Би ганцаараа 3/1-г нь идчээд байгаан. Салж чадахгүй нь ээ. Одоо ч гэсэн идээл суужийна.
4, Буянгийн ноолууран цамц.

Very cool, very sexy huh....
5. Aloe gel

Манай ээжид иймэрхүү юм байдаг байсын. Яаж хулгайлая даа гэж бодож байтал ашгүй.... Тослог арьстай хүмүүст их зүгээр юм байна лээ. Ямар нэгэн тос агуулаагүй болхоор сайн шингэж чийгшил өгдөг. Зөвхөн нүүр гэлтгүй биеийн арьс бүр үсэндээ ч түрхэж болдог. /өмнө нь ээжийнхээс хэргэлдэг байсан болхоор сайн мэдээд байхгүй юу цаадах чинь.../ nature republic гээд эрээд сурсан чинь их дэлгүүрт байдаг сурагтай байна. Одоо ээжийнхийг хулгайлах гэж оролдох шаардлагагүй л боллоо л доо. Тэгэхдээ ээжийнх яг California-с ирсэн л дээ. Дашрамд хэлхэд Амеркийн Калифорниа муж сайн чанарын алои экспортолдгоорооалдартай 

This entry was posted on Tuesday, February 28, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “5ive things”

  1. hamag goe n cashmere bna he he

    ReplyDelete
  2. yasan ch goy goy beleg avsiim dee kk, bi bas tsuuhun ailaar orson gehdee ih huurhun huurhun heregtei beleg avsan.

    ReplyDelete