Ballerina

 Энэ Ballerina гэгдэх гутлыг Монголоор бол Чишги л гэх байх. Бас яг өнөөх нь Монгол үг ч биш. Аргагүй шүү дээ Бид чинь мохой хоншоортой Монгол гутал өмсдөг байсан хүмүүс. Шинээр орж ирсэн энэ гутланд өөрийн хэлээр нэр өгч амжаагүй байх нь аргагүй. Тэгэхээр үндсэн нэрээр нь л явий. Ballerina. Энэ гутал нь өндөр өсгийтийн маш их хүч чадлыг өөочилчиж чадахгүй ч гэсэн намхан ултай энэ төрлийн гутйлнууд дотроо хамгийн хүчтэй нь. Тийм ч учраас Must Own буюу заавал байх ёстой гутал. Зөвхөн балетчдийн гутал л басан үүнийг нар салхи үзүүлж олонд таниулсан Секс үнэг хочит  Brigitte Bardot-д бид өртэй. Тэрээр кино од болхоосоо өмнө балетаар  хийчээлэлдэг байсан ба түүний 1956 оны God created women киноныхоо домогт мамбо бүжгийн хэсэгт тоглохдоо Францийн балетын гутал хийдэг жижгхээн дэлгүүрийн эзэн Ropetto-гоос өөртөө зориулан гутал хийж өгөхийг гуйжээ. Удалгүй Bardot Ballerina хоёр од болсон гэдэг. Одоо энэ гутал нь хаа сайгүй, бүх л дизайнерууд бүх л дэлгүүрт байгаа. Chanel, Lanvin нараас дээд зэргийн хэрэглээтэй нь сонголтоо хийхэд бол өдөр тутмын зэрэглэлд /над шиг хүний хувьд ккк/ Gap, J Crew, Tory Burch ба H&M-р орож байна. Бид дахин дахин хэлдэг юу өмссөн нь гол нь биш хэн өмссөн нь гол шүү гэж. 
Хар өнгөтэй нь хамгийн классик сонголт бөгөөд заавал хар нь байх албагүй ч байх л ёстой болчоод байгаан. Их хөөрхөн гутал ялангуяа хоншоорны хэсэг нь. Хэрвээ цулгуй өнгөтэй авж байвал хөөрхөн чамин чимэглэлтэйг аваарай. Харин тод өнгөтэй өвөрмөц арьсаар хийгдсэн бол цулгуй нь дээр.










This entry was posted on Thursday, January 19, 2012 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply