A-line dress

Сайн уу? Залуусаа өнөөдрөөс эхлэн нэгэн лэйбэл нэмж байна. Нэр нь MUST OWN. Эмэгтэй хүнмүүс биднийг шуналтай хэрэгтэй хэрэггүй юм авч байдаг, үрэлгэн гэж хэлэх, сонсогдох нь олон байх шиг байдаг. Магадгүй нэг талаараа худлаа гэж хэлж чадахгүй ч охидуудаа энэ нэрээ цэвэрлэх, бас нөгөөтэйгүүр үнэхээр хэрэггүй зүйл авчихаад дараа нь яах гэж энийг авав даа гэж харамсаж суухгүйн тулд энэ лэйбэлийг нэмж байгаа юм.
Эмэгтэй хүнд амьдралынх нь туршид ердөө л хэдхэн үнэхээрийн хэрэгцээтэй хувцас хэрэгсэл байдаг ба тэдгээрийг л зөв чанартай, өөрийнхөө сонирхол стилтэй нийцүүлэн авсан байхад л ямар ч нөхцөлд өөрийгөө аваад гарч чаддаг юм. Эдгээрийг бид та нарт нэг нэгээр нь танилцуулж байх болно.



A-line dress
Энэ даашинз нь хэлбэрээрээ нэрлэгдсэн даашинз бөгөөд 1955 онд анх ийм хэлбэрийг алдарт загварын ферм болох Christian Dior зохиожээ. Хэлбэр нь анхандаа суганаас доош нэлээд өргөн байснаа 60-аад оноос дэрвэгэр нь багасаж трапез хэлбэртэй болж өөрчлөгдсөн юм. Энэ даашинз нь 60 оны бэлэг тэмдэг гээд хэлчихэд бараг л буруудахгүй. Тэр үеийн Twiggy, Penelope Tree, Edie Sedgwick, Mary Quant, Jean shrimpton зэрэг оддын зургийг Googel-дээд үзхэд л хамгийн түрүүнд А-хэлбэрийн даашинзтайгаар л гарч ирэнэ дээ. 60-аад онд тод тод өнгийн том том хээтэй өмсөж гангардаг байсан бол одоо үед цулгуй өнгөтэй, дээрээ хатгамал чимэгтэйлтай, савхин оруулгатай гэх зэргээр өмсөж байна. Хамгийн гол нь материал нь тийм ч чухал биш бөгөөд энэ даашинзний амин чухал хэсэг нь трапезан хэлбэрт нь байгаа юм. Чи хэдхэн цагийн дараа нэг хүлээн авалт эсвэл хуралд суух хэрэг гарлаа ядаж байхад өмнөх өдөр нь нилээд идчихсэн байдаг, хөлийнхөө шар үсийг авч амжаагүй байлаа гэж бодоё юу өмсөх вэ? яахуу? гэж бодож энэ бүхнийг амжуулах гэж сандарсандаа бүүр долоон дор болгож орхино. Яг иймэрхүү яаралтай нөхцөод чамайг аврах даашинз бол A-line dress юм. Цээж хэсгээрээ бариувтар доошоо трапез хэлвэр нь гэдгийг чинь нуухаас гадна тарган харагдуулдаггүй. Ийм даашинзан дээр өнгө дагуу дирко маш сайхан зохидог бөгөөд гоё урт хөлтэй харагддаг. Дээгүүрээ хэдхэн төрлийн л чимэглэл зүүх хэрэгтэй. Хэрвээ чамд байгаа бол яг 60-аад оны тод өнгөтэйг нь өмсвөл бүр л дэгжин харагдана даа. Ийм учраас ядаж нэг энгийн загвартайг аваад шүүгээндээ хийчих хэрэгтэй. Захийн Zara-гийн дэлгүүр орход л байж л байдаг. Эсвэл ээж, эгч, эмээгээсээ асуу. Нэг бол өвөрмөц хээтэй торгоор өөртөө хийлгээд авах хэрэгтэй. Энэ бол хэзээ ч загвараа алддаггүй даашинзний нэг учраас MUST OWN it !!!

Jean shrimpton 1965
Mary Quant 1968
Twiggy 1964
Cristian Dior 1955
YSL 1965
Celine 2011
Chanel 2006
Zara 2011

This entry was posted on Thursday, January 5, 2012 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “A-line dress”