Inspirations from nature

Эргэн тойрон машиний чимээ, хүмүүсийн яарсан алхаа, шөнийн хотийн гэрэл, шинэ хувцас, сайхан Cappuccino, хов жив гээд хотын амьдрал. Би хотын амьдралд дуртай. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүн ам, эдийн засаг гээд л манай хот удахгүй л NY, Sydney гэх мэт томоохон орчин үеийн хот болох л байх. Итгэлтэй байна. Тэгэхдээ сүүлийн үед ийм юм бодох боллоо. Ямар нэгэн улсын томоохон хотуудад очход яг нэг л юмыг хардаг. Тэр нь өндөр өндөр шамбааралдсан байшин, булан бүрт байдаг дэлгүүр хоолний газар. Тийм биш гэж үү?
Бид орчин үе, хөгжил гэсэн Trend-лүү хэтэрхий нүдэн балай чихэн дүлий орж байж бидэнд өөрсдөд маань аль хэдийнээ байгаа тэр Unique баялагаа мартчих вий дээ гэж ойрд бодох боллоо. Өөр дээрээсээ ч олж харлаа. Миний буруугийнх ч юумуу надад ерөөсөө шаардлага гараагүй болхоор ч юмуу одоо болтол би өөрийгөө гал түлж чаддаггүйг мэдлээ, амьтан зүсэлж мэддэггүйгээ мэдлээ, хаалганаас гараад л дараагийн хаалга хүртлэхийг хардаг байснаа мэдлээ.
Юу хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө үүргэвчтэй аялалийн Алтай-гийн хэлдгээр ЗА НӨХДӨӨ хөдөө явж бай, аль болох гэрт хонодог ч юмуу амьдралийнхаа хэв маягийг өөрчилж бай. Хотын амьралыг би муухай юм байна гэхгүй ээ сайхан. Дандаа л сайханы дунд байгаад байхаар сайхан ч юмуу муухай ч юмуу мэдэхгүй ш дээ тийм биздээ. Тэгэхээр сайхний таашаалыг өөр өөр талаас нь мэдэрч байх хэрэгтэй.

Энэ дээр байгаа хад яг тэмээ шиг байгаа биз



модон дотрохийг сайн харвал сүрэг согоо байгаа. Байгалтайгаа бараг ялгаагүй өнгөтэй юм билээ. Иймэрхүү юм харах нь нэг талийн нүдний дасгал болдог юм шигээ.

Байгалийн гайхалтай нэгэн бүтээлээс...

Тахийн сүрэг

Тас шуувууны сүрэгтэй дайралдсан. Маш том шувуу байдийн байна лээ. Далавчаа дэлгэхээрээ бараг л над шиг байсаан.



Хүн чулуу дэлхий даяар олон янз байдаг ч таван хуруугаа сарвайлгаж гараа энгэртээ барьсан нь Монголд л байдаг гэнэ шүү.

Энэ яг ямар учиртай болхийг мэдээгүй ч бүх чулуу нь босоо өвөрмөц харагдаж байсан шүү.

This entry was posted on Monday, October 10, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “Inspirations from nature”

  1. хөөх... тэр тасыг чинь харах гээд би нэлээн хэдэн жил зовж яваа юм шүү дээ :P

    анх, бараг л одоогоос 10аад жилийн өмнө архангайд явж байхдаа харж байсан. жоохон ч байж, "тас гэж шувуу тэр байна" гэхэд нь харсан баагаад сууж байгаа хүн шиг л юм харагдаж байсан :))
    ухаан ороод томроод нэг харчих гэсэн байдгүй дээ

    ReplyDelete
  2. goe yumaa! mglooroo neg aylaj uzeh yumsan

    ReplyDelete