Think pink

Яагаад хүүхдүүдийг жоохон байхад нь эрэгтэй бол цагаан цэнхэр өнгийн, эмэгтэй бол ягаан өнгийн хувцасаар хувцасладаг юм болоо? Ер нь л ягаан өнгө охины өнгө гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин би тэр ойлголтны нэлээд эсрэг бодолтой хүн гэж саяханыг хүртэл бодож явдаг байлаа. Гэвч юунаас болсон юм бүү мэд бодуул сүүлийн нэг хоёр жил тренд-д нэлээд хүчтэй орж ирсэн гахай  ягаан өнгөний нөлөө ч юмуу бүү мэд ягаан өнгөнд дурлах боллоо. Магадгүй аль багад минь ээж маань ягаан өнгийн хувцас авч өгдөг байсаг юм байлгүй тэгээд тэр нь надад мэдэгдэхгүй шингэсэн байдаг юм байлгүй дээ. Тэгээд л би ягаан өнгөний талаар ягаанаар бодож эхэллээ.
Би бүх эмэгтэй хүний хувцасний шүүгээнд ядаж нэг ягаан хувцас байгаа гэдэгт итгэлтэй байна. Аль хэдэн жилийн өмнө өмсөж байсан ч юмуу, өмсөхөө болиод удаж байгаа ч юмуу ямар ч байсан байгаа.
Ягаан өнгө эмэгтэйчүүд бидний эргэн тойронд байсаар л байх юм. Хичнээн яагаан өнгөнд дургуй үнэн рок бүсгүй байлаа л гэхэд ягаан сарнай өгөхөд дургүй байна гэжүү, за романтик эмэгтэйчүүдийг яариад ч яах вэ.  Энгээд л бодоод байхад эмэгтэй хүнийг ягаан өнгөөр төсөөлөх нь зөв л юм байна. Би л гэхэд хичнээн их ягаан хувцастайгаа сая л мэдлээ.Тэгээд би ягаан хувцаснаасаа чухал гэсэн хэдэн сонголт хийлээ. Гаднаа хатуу ширүүн харагддаг ч бай дандаа хар хувцас өмсдөг ч бай, ягаан өнгө бол зөвхөн Play boy сэтгүүлийн нүүрэн дээр гардаг шаргал үст аальгүй охидуудын өнгө гэж боддог ч бай хаамаагүй Эмэгтэйчүүдээ бүгдээрээ биднийг эмэгтэй хүн гэдгийг, эмэгтэйлэг байхыг байнга сануулж байдаг ягаан өнгөө хайрлая. Let's start think pink



















This entry was posted on Monday, August 1, 2011 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply