Be nude

Nude Nude Nude энэ үгэнд ойрдоо дуртай болоод байгаа шүү. Нүцгэн мэт өнгөтэй хувцасаар гоёх нь сүүлийн үед нилээд дэлгэрээд байгаа. Энэ нь чамайг sexy, цэвэрхэн, trendy харагдуулна гэдэгт итгээрэй.

Nude өнгийн ямар ч хувцасыг өмөсхийн өмнө арьсаа заавал бэлдэх хэрэгтэй. Наранд боролсон эрүүл чанга арьс бүүр ч илүү сайхан харагдана. Цав цагаан үхлийн мэт арьстай NUDE өнгө зохицохгүй нь ойлгомжтой.



Энэ өнгө их ид шидтээээй. Цэвэр цэмцгэр харагдуулна. Эхэмсэг цаанаа л нэг үнэ цэнийг мэдрүүлнэ.

NUDE өнгөн дотор чи SEXY л харагдана өөр арга байхгүй. Sexy харагдах гэж хичээх ч шаардлага байхгүй НЭЭРЭЭЭЭ

Өнгө ойлгомжтой одоо материал ярья. Silk, Cashmere зэрэг аль болох зөөлөн материал сонгоорой. Гутал цүнх цэвэр арьс байх хэрэгтэй.

Би энд өөрийнхөөрөө Nude look гаргалаа.
  •  Goyo-cashmere натураль өнгөтэй пончо
  • Calvin Klein Jeans модон ултай сандааль
  • Пүдэрний өнгийн хумасний будаг
  • Биений TAN бронзон өнгөтэй
  • COCO CHANEL үнэртэй ус
  • H&M Lingerie





Нэвт гэрэлтсэн silk-н цамцны дотуур, эсвэл торон урт даашинзны дотуур өмсөх хэрэгтэй. Би энэ дотуур хувцасыг их азтай олж авсан юм. Сүүлийн үед эргэж моданд оруулсан хүн бол Alexsander Wang юм. Нэг удаа Hong Kong-явж байгаад харсан юм. Яг авах гэтэл миний размер нь дууссан байсан. Харин дараа Beijing-д H&M орсон чинь сайхан хямдарчихсан байдаг байгаа. КККК

Биеийн бронзон TAN-г онцлоё. Жигд борлож амжаагүй бол хэрэглэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд цагаан байхын хүслэн болцгоох юм. Цагаан цохигор арьс миний л хувьд өрөвдөлтэй, ядарсань эрч хүчгүй, доожоогүй /арай их муулчлаа / харагддаг. Тэрний оронд сайхан гялтгар бор арьс, том том өөртөө итгэлтэй алхаа эрүүл чийрэг харагдуулдаг гэж боддогоо. Бас sexy.

Гутал цүнхэнд хэзээ ч битгий үнэ харамлаж бай хүмүүсээ. ТЭГЭХДЭЭ хаанаас нь ч харсан чанарлаг харагдчихаар, аягүй аятайхан загвартай бол яадын нэг ээлжиндээ барихад. БАС ТЭГЭХДЭЭ тэгээд л өдөржин шөнөжин бариад явчив даа. Дорхноо мяраад хүмүүсд баригдчихана ш дээ. ХАРИН брендийн цүнхийг яг дуурайсан хуурамчыг барьж оньгоо болвоо!!!

Саяхан найзуудтайгаа GOYO орсон юм. Sale заралсан байхаар нь яаж зүгээр байхав үзлээ. Гэтэл гадаадад гаргадаг загваруудаа зарж байсан байж. Тэндээс 5-6 цамц авлаа. Бүүр өр тавьж байгаад гээл бод. Загварууд нь үнэхээр таалагдсан ба яг энэ пончо бол хамгийн гое нь. Натураль өнгөтэй бөгс дөнгөж давсан үнэн Sexy, үнэн тансаг. NUDE LOOK-г заавал туршиж үзээрэй за.

This entry was posted on Monday, June 13, 2011 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply