Chocolate-Covered Orange Peels

Hi all. Би та нарт нэгэн сонирхолтой амттаныг яаж хийхийг зааж өгий.
Эхлээд жүржээ хальснаас нь болгоомжтой салгаж авна.

Дараа нь нарийхан төмс шиг хэрчинэ. Дараа тэрийгээ халуун буцламгай усанд хэсэг байлгаад шүүгээд хүйтэн усаар зайлна. Энийгээ 2-3 удаа давтах хэрэгтэй. Гашуун амтыг нь алга болгодог юм.
Тээд саахрын сироп-нд зөөлөн гал дээр 45мин орчим чанана. Саахрын сироп-г яаж хийхийг мэдэхгүй бол ус сахар 2-оо тэнцүү хэмжээтэй хийгээд зөөлөн гал дээр өтгөртөл нь буцалгадаг юм.
Дараа нь дэлгэж хөргөнө. Энэ хооронд нь өөрийн дуртай шокладаа хайлуулаад байж байгаарай. Би лав цэвэр хар шоклад санал болгож байна.

хамгийн сүүлд хальсаа шокладандаа дүрээд хөргөнө. Тал бүрсэн ч болно бүтэн бүрсэн ч болно шүү. Өөөрөө л мэд. За амжилт. Турьшиж үзээрэй тээд юу болсноо бичээрэй.

This entry was posted on Tuesday, May 3, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply