what's new with....

Өчигдөр яасан сайхан өдөр байваа тээ. Тэр сайхан өдрийг яаж зүгээр өнгөрөөхөв. Гудамжаар алхалаа, дэлгүүр хэслээ....
Тэгээд бодоод л байсан чинь 2011 он аль хэдийнээ гарчаад байхад манайд 2011 оны хавар зуны загварууд тун бага байх юм. Түүний оронд 2011 онд орж ирсэн 2010 оны загварууд л дүүрэн байна. Нэг үгээр хэлхэд хуучин загварууд.2011 ондоо л ирсэн бол шинэ загвар гэсэн үг биш шүү дээ. Энэ харамсалтай сэдвийг бодон алхатал харин арай өөр өнгө төрх харвуу даа. Goyo-cashmere  2011 оны хавар зуны загварын коллекцоо гаргасан байж. Тэгээд орж үзлээ юу харснаа юу аваснаа үзүүлий.

Эдгээр өнгийн хуудаснууд зүгээр л чимэглэл төдий харагдаж байгаа боловч өнгө нь яах аргагүй энэ хавар зуны трендийн өнгөнүүд мөн юмаа. Тэгэхээр зүгээр ч нэг энд тавиагүй бололтой.


Хэлбэрийн хувьд илүү сул хэлбэрүүдыг авсан байх юм. Энэ нь 1950-аад оныг санагдуулам байлаа.



Хананд нь байсан самбарууд өөрийн эрхэгүй нүдэнд тусаж байлаа. Загвар болгон дээр гаргасан Look нь үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлж чадаж байсан бөгөөд ямар нэгэн үндэсний элэментийг орчин үетэй холбож харуулхаар шийдсэн бололтой.



Мөн Goyo times гэсэн  mini сэтгүүл гаргажээ. Түүндээ хаврын тренд, зөвөлгөө, сонжоо зэрэг олон олон сонирхолтой материалуудыг багтаасан байна.  Read more http://goyo2011ss.m-top.mn/



Би энэ хоёр даашинзыг ГОЁО-оос авлаа. Илүү дутуу юмгүй боловч мөрөн дээрх зузаан сүлжмэл PAD нь их сонирхолтой санагдаад. Би дараа өмсхөөрөө мөрөн дээр нь янз бүрийн чимэглэл хадна гэж бодож байгаа. Хадчихаараа үзүүлнээ за.

Харин энэ бол 1950-аад оны жинхэнэ биелэл болно гэж бодож байна. Бөмбгөр ханцуй, сул атлаа бөмбгөр хөрмой... энгийн л гэнэ л дээ ТЭГЭХДЭЭ ар нуруугий нь хараагүй хүн бол. Ардаа нуруу хүртлээ оноотой тэрийгээ жижигхээн бантикаар тогтоож өгсөн. Super cute Super sexy huh!!!

This entry was posted on Monday, April 4, 2011 and is filed under ,. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “what's new with....”

  1. yag omsohoor yj haragddag yum boldoo, omssonoor tavirai

    ReplyDelete
  2. hail said...

    Goy boljee. mash ih taalagdaj bna.

    ReplyDelete