what's new with....

  • Оюун санааны яруу найраг /О.Даншбалбар/
  • Great style /Bazaar/
  • Маргал хотын гайхамшигт шидтэн ОЗ
  • Төсөөллийн өрөөнд /Өлзий төгөс/



Шөнө бүрийн үймээнч зүүднүүд
Шөнө болгон би нэгэн эр шувууг даган нисдэг
Тэр шувууны тас хар нүднээс бусад нь цав цагаан
Шөнө болгон би нэгэн өвгөн модонд хувилдаг
Навчаа дааж ядахдаа бөхийсөн ч бүх хүчээрээ дээш зүтгэсэн,
амьсгаа нь тэнгэрт хүртэл цуйраатсан мод
Шөнө болгон би төрж буй эх,төрж буй өвс,
төрж буй цаг хугацааны зовлонд нэвтэрдэг.
Өвдөлт бүрийн дараа би усанд орсон мэт болдог
Шөнө болгон би үсээ хүртэл тайлж тавиад,
нүв нүцгэнээрээ далай руу очдог.
Тэнд мөнхийн ширүүн давалгаанаас гадна
мөнхийн нам гүм модон гүүр байдаг.
Шөнө болгон би гурван алтан загас бариад
гурвууланг нь буцааж тавьдаг.
Шөнө болгон би "сайн байна уу" гэж эхлээд
"үүрд баяртай гэж үгээ дуусгадаг.
Нулимсаа барьж ядсан хар нүдтэй шоргоолжнуудад.
Шөнө болгон би
миний даашинзнууд шувуу болон хэрхэн нисэлдэхийг үздэг.
Чиний гар нэг удаа хормойд минь хүрсэн
үдшийн ягаан даашинз минь хамгийн өндөрт нисдэг.
Шөнө болгон би
эр хүний үнэртэй урт гаансаар тамхи татан
дуу дуулдаг хунданаас сархад хүртдэг.
Надтай хамт ширээ сандал цонх гурав...
Шөнө болгон би
эр хүн болон хувираад
арван зургаатай ариун охиныг эзэмддэг.
Шөнө болгон би Бурхан Чөтгөр хоёрыг урьж
хүмүүсийн сэтгэцийн байгууламж
тэднийхээс илүү нарийн
илүү эмзэг болох тухайд ном хаялцдаг.
Ихэнхдээ би ялдаг.
Шөнө болгон би эмэгчин баавгайн ёсоор
зөгийн балаа цуглуулхаар явахдаа
" Хүн ирэх вий, үүдээ битгий нээгээрэй,
үхэл гэдэг чинь тэр шүү" гэж бамбаруушууддаа захьдаг.
Шөнө болгон би
өөртөө 365 нэр бодож олдог.
Шөнө болгон би нэгэн аллага үйлддэг.
Аллага бүрийн дараа гараа сайтар угаагаад аньс түүж иддэг.
Үхэл амтагдаад л байхад яагаад ийм сайхан буйг нь
жимснээс би асуудаг ч тэр дуугарах дургүй байдаг.
Шөнө болгон би
амьсгаа хурааж буй өвгөдийн дэрний дэргэд
маани уншин зогсохдоо
ариун залуу бүсгүйн хэвлийд шунган орж буй
сүнснийх нь шуналыг бахдан хардаг.
Шөнө болгон би оддыг жимс шиг түүгээд
орон дотроо сувд шиг хэлхэдэг.
Миний дэргэд дандаа өнөөх шувуу сууж байдаг.

Энэ номыг Дашбалбар гуайг өнгөрсний дараа хүү нь эмхтэгэн гаргасан хамгийн сүүлийн ном нь гэж хэлж болох юм. Өмнө нь ном болон гарч амжаагүй шүлгүүдийг нь хүү нь эмэхтгэн гаргасан юм. Шүлгүүдийг нь уншихаар үхлийн яг өмнөх өдөрт байгаа юм шиг сэтгэгдэл төрөн шүү. Өөрийн эрхэгүй.

Маргад хотын гайхамшигт шидтэн ОЗ номыг би жаахжн охин байхдаа олон удаа уншдаг байлаа. Харин саяхан номыг дэлгүүрт явж байгаад энэ номоо оллоо. Нэр нь өөрчлөгдчихсэн байлаа. Уул нь Маргал эрдэнэ хотын элбэчид нэртэй байсан юм. Хуучны номоо ахиж уншхад хүүхэд насандаа ахиж очсон мэт сайхан байсан ч ямар их үгийн алдаа дотор нь байваа. Гайхалтай зурагтай ёстой л шидтэн зохиосон юм шиг л сонирхолтой ном шүү уул нь. Авч уншаад ахиад хүүхэд насаараа зугаалаарай.

This entry was posted on Monday, March 28, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

2 Responses to “what's new with....”

  1. Goy medeelel ugsund bayarlalaa. Nadad tusuulliin orond taalagdaj baina. Bas Dashbalbariin nom tiim medremj toruuldeg geheer unshij uzmeer sanagdaj baina shvv.

    ReplyDelete
  2. ug usgiin aldaa gdgtei chin bi mash ih sanal niilj bn zow bichgiin durem meddeg hun howordson bn lee

    ReplyDelete