what's new with....

Өнгөрсөн 6 өдөр ээжтэйгээ хамт жоохон дэлгүүр хэслээ. Хүнсний захаас эхлээд Минж плаза хүртэл хэсэн дэлгүүр хэсэлтийн үр дүнд 1-бөгж 3-трико 1-бүс авснаар дуусав. Өөө нээрээ дунд нь юм идсэн юм байна. Юу авснаа үзүүлэх үү?


Өнгө нь гоё байгаа биз дээ. Бас шар төмөр гинжийг сүлжээд гое хээ хийсэн байна лээ. Гагнасан хэсэг нь жоохон мэдэгдээд байсан боловч би авчихсан. яахав дээ тээ?
Харин энэ хоёр хуруундаа хийдэг бөгжийг голомт хотхоны зүүн талд BRITISH BRAND SHOP гэсэн байсан байхаа тэндээс авсан. Миний бодож байснаас гайгүй үнэтэй байсан болохоор шууд л авсан. Ер нь юмнууд нь боломжын үнэтэй юм байна лээ. Ээж бас нэг хүзүүний зүүлт авсан ер нь accessories нь гоё юм байна лээ. Би бас гоё дан том том шигтэгээтэй ээмэг харчихсан байгаа  ККК.  та нар бас очиж үзээрэй тэгэхдээ миний харсан ээмгийг авчихваа. Өө нээрээ бас MILD CURRY POWDER авсан юм. Тэгээд гэртээ ирээд харсан чинь хугацаа нь 2011/3/31 гэж байна лээ. Хариугүй дуусан гэж байсан байна лээ. Тэгэхээр Англиас Америкаас ирсэн гэх дэлгүүрүүдээс хоол хүнс авахдаа дуусах хугацааг нь заавал хараарай. Миний авсан MILD CURRY POWDER ядаж байхад ихээ. Одоо тэгээд 3 сарын 31 хүртэл дан карри идэж дээ ККК
Харин энэ триконуудыг нарны замаар явахаар байдаг Солонгос бүс бараа гээд жижигхээн дэлгүүр байдаг юмаа тэрлүү орж ээжид хөшигний материал сонгож өгөх гэсэн чинь баахан трико ирж таараад. Нэг мэдсэн чинь ээж бид 2 дунд нь орцон гурав гурван трико барьцан зогсож байсан. Өнгө хээ нь гоё юм чинь одоо яахав дээ тээ?

This entry was posted on Sunday, March 13, 2011 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response.

Leave a Reply