Өчигдөр миний төрсөн өдөр болж өнгөрлөө. Гэр бүлээрээ нэгэн газар орсон юм. Одоо хаана гэдгээ хэлий. Зайсанд байрлах Cozy nomads. Би өмнө нь найзуудтайгаа ирж байсан юм. Тэгхэд яг ямар хоол авсанаа санахгүй байгаа ч гайхалтай Trimisu cake идсэнээ л санаж байна. Тэгээд төрсөн өдрийг яаж бялуугүйгээр төсөөлөх билээ дээ тэгээд л энэ газрыг сонгосон юм.
 |
Энэ хоёр гөрөөс надад их таалагдсан юм. Энэ дотроо тохижуулхаар тавьсан бараг бүх зүйлээ худалддаг юм. Тэгэхээр дараа ирхэд бас л өөр орчин угтах байх даа. |
 |
Жимсийг өөрийг нь шахаад цэвэр шүүс гаргаж өгсөн нь бас таалагдсаан. |
 |
Хоолнууд бүгд л амттай байсаан гэж хэлж болно. Тэгэхдээ яг энэ хоолны давс жоохон ихдсэн байсныг эс тооцвол шүү дээ. |