Сайн уу? Залуусаа өнөөдөр сайхан өдөр байна шүү. Өглөөнийхөө цайгаа ууж гарсан уу? Би саяханыг хүртэл босоод өглөөний цай буюу хоол идэж ер чаддаггүй байсан. Зүгээр л ус ч юму кофе л уудаг байлаа. Харин яг нэг жилийн өмнөөс өглөөний цайны ач тусыг мэдээд өглөө цайгаа уудаг болсон. Угаасаа дулаархаар хүнд махан өглөөний цай аймшигтай санагдаж байгаа биздээ. Тэгээд нэг хөөрхөн хөнгөхөн өглөөний цайны санаа оллоо. Туршаад үзээрэй.
Бидэнд юу хэрэгтэй вэ?
- Өндөг -3
- Цөцгийн тос-тал аяга
- Татсан мах /өөрийн сонголтоор/
- Чимх давс
- Хар перэц
- Яншуй зэрэг амтлагч ногоо
Зуурмаганд
- Гурил-1аяга
- Масло-50г орчим
- Ахиад чимх давс
- Хүйтэн ус
Эхлээд зуурмагаа бэлдэнэ.
Дараа нь элдсэн гурилаа сууриндаа тааруулна. Сууриа сайтар тослох хэрэгтэй.
Машиндсан махаа буузны адил амтлаад бэлсэн гурил дээрээ бага багаар нэмнэ. хэрвээ мах идэхгүй гэвэл бор вандуй сайхан болно. Түүний дараа нь дахиад гурилаараа хучина.
Хучмалаа 10 минут 200-220с-н шарх шүүгээнд шараад гаргаж ирээд өндгөө нэмээд дээр нь цөцгийнөөсөө нэг халбагийг нэмээд ахиад хэдэн минут шарна.
Өндгөө яаж болгох нь таны хэрэг. Боллоо гэж бодсон бол болгоомжтой салгаж аваад амтархан зооглоорой.






